Ажлын байрны тухай
- Байршил: Улаанбаатар хот
- Бүтэн цагийн ажил (Оюутан бол цагаар ажиллах боломжтой)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
UXUI дизайнер нь
- Хэрэглэгчийн хүсэл сонирхол, хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж дизайны шийдлийг боловсруулах
- Хэрэглэгчийн судалгаа хийж шийдэл дээр тусгах
- Persona болон Journey map дээр тулгуурлан оновчтой Userflow гаргах, Sitemap гаргах
- Wireframe, Lo-Fi prototype, Hi-Fi prototype гаргах
- Дизайн систем гаргах
- Туршилтын загвар дээр хэрэглэгчийн тест хийх
- Хөгжүүлэгчийн багтай хамтарч, үр дүнтэй сайн дизайн шийдлийг бий болгох
- Захиалагч болон бүтээгдэхүүний санааг бүрэн ойлгож, прожект менежер, бизнес аналист, хөгжүүлэгч нартай төслөө амжилттай явуулахад хамтарч ажиллах
Дизайны баг
Манай компанийн дизайны багт нэгдэж санаанаас эхлүүлэн эцсийн бүтээгдэхүүн бий болох хүртэлх урт аялалын чухал гишүүн нь та байх болно. UXUI дизайнаас гадна компанид дизайн багын бүтээлч сэтгэлгээ, мэдрэмж бүх зүйлд нэмэр болдог.
Та ямар чадвартай вэ?
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дизайны чиглэлээр +3 жилийн ажлын туршлагатай.
- Мобайл апп болон вэб дизайн гаргаж байсан туршлагатай.
- Figma, Adobe XD програм дээр ажиллах чадвартай.
- Бүтээгдэхүүний дизайн болон хэрэглэгчийн судалгаан дээр ажиллах чадвартай.
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.
- Эерэг хандлагатай, багаар ажиллах чадвартай.
- Motion design, Interactive design сонирхдог бол давуу тал болно.
Оюутанд тавигдах шаардлага
- UXUI дизайн чиглэлээр сурч мэргэшиж, тууштай ажиллах хүсэл эрмэлзэлтэй.
- Цагийн менежмент сайн, аливаад хариуцлагатай хандлагатай байх.
- Эерэг хандлагатай, багаар ажиллах чадвартай.
- Кодын анхан шатны мэдлэгтэй (HTML, CSS) бол давуу тал болно.
Давуу талууд
- Уян хатан ажиллах боломж, ажлын таатай орчин
- 15+ ажлын туршлагатай хөгжүүлэгч, мэргэжилтнүүд
- Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, компьютэрээр хангана. (MacBook Pro)
- Мэргэжилтэй хамааралтай онлайн сургалт үзэх (IDF, GOOGLE UX), эвентэд хамруулах боломж (DPC)
- Компанийн дотоод үйл ажиллагаа, сургалт, спорт заал
Та уг ажлын байрыг сонирхож байна уу?
CV загварын дагуу мэдээллээ бөглөн доорх цахим хаяг руу илгээгээрэй.
info@nubisoft.mn