RPA хөгжүүлэгч

Ажлын байрны тухай

  • Байршил: Улаанбаатар хот
  • Бүтэн цагын ажил

Гүйцэтгэх үндсэн үүрэг

RPA хөгжүүлэгч нь
  • Процесс автоматжуулах программ хангамжийн төслүүд дээр ажиллах
  • Бизнес анализ, судалгаа, загварчлал, дүн шинжилгээ хийх
  • Шинэлэг санаа гаргах, RPA дээр суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх
  • Аливаа төсөл прожектийн уулзалт, ярианд оролцож санаа бодлоо тусгах
  • Прожект менежер, бизнес аналист, хөгжүүлэгч нартай төслөө амжилттай явуулахад хамтарч ажиллах

Хөгжүүлэлтийн баг

Манай компанийн хөгжүүлэлтийн баг хамгийн том бүрэлдэхүүнтэй ба та багт маань нэгдэж олон төрлийн төслүүд дээр цуг ажиллах болно.

Та ямар чадвартай вэ?

Ажлын байранд тавигдах шаардлага
  • Өгөгдлийн сангийн суурь мэдлэгтэй
  • Компъютерийн Ухаан, Мэдээллийн Технологи, програм хангамжийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй.
  • Microsoft Power Automation болон Microsoft-ын системүүдийн талаар мэдлэгтэй байх
  • C#, VisualBasic хэлний мэдлэгтэй бол давуу талтай.
  • Робот хөгжүүлж процесс автоматжуулах сонирхолтой
  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх

Давуу талууд

  • Уян хатан ажиллах боломж, ажлын таатай орчин
  • 15+ ажлын туршлагатай хөгжүүлэгч, мэргэжилтнүүд
  • Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, компьютэрээр хангана. (MacBook Pro)
  • Мэргэжлийн ур чадвараа ахиулах сургалт, эвентэд хамруулах боломж
  • Компанийн дотоод үйл ажиллагаа, сургалт, спорт заал

Та уг ажлын байрыг сонирхож байна уу?

CV загварын дагуу мэдээллээ бөглөн доорх цахим хаяг руу илгээгээрэй.

info@nubisoft.mn

Бидэнтэй нэгдээрэй

Таныг мэргэжлийн хамт олон, сурч хөгжих боломж,  орчин үеийн ажиллах орчин хүлээж байна.