Back-end хөгжүүлэгч

Ажлын байрны тухай

  • Байршил: Улаанбаатар хот
  • Бүтэн цагын ажил

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Back-end хөгжүүлэгч нь
  • Хэрэглэгчийн шаардлагын дагуу back-end системийн хөгжүүлэлт хийх
  • Аливаа төсөл прожектийн уулзалт, ярианд оролцож санаа бодлоо тусгах
  • UXUI дизайн багтай хамтарч, дизайн дээр цуг ажиллаж дизайн шийдлийг хөгжүүлж бодит болгох
  • Хөгжүүлэгчийн багын өдөр тутмын процессийг зохион байгуулах, шийдэл гаргах
  • Прожект менежер, бизнес аналист нартай төслөө амжилттай явуулахад хамтарч ажиллах

Хөгжүүлэлтийн баг

Манай компанийн хөгжүүлэлтийн баг хамгийн том бүрэлдэхүүнтэй ба та багт маань нэгдэж олон жилийн туршлага мэдлэг чадвартай гишүүдтэй цуг хамтарч вэб, апп, болон бусад төрлийн төслүүд дээр цуг ажиллах болно.

Та ямар чадвартай вэ?

Ажлын байранд тавигдах шаардлага
  • Java эсвэл Node.js програмчлалын хэлний мэдлэгтэй
  • RESTful web services мэдлэгтэй
  • Эерэг хандлагатай, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Micro-services архитектур мэдлэгтэй бол давуу тал болно

Давуу талууд

  • Уян хатан ажиллах боломж, ажлын таатай орчин
  • 15+ ажлын туршлагатай хөгжүүлэгч, мэргэжилтнүүд
  • Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, компьютэрээр хангана. (MacBook Pro)
  • Мэргэжилтэй хамааралтай онлайн сургалт үзэх, эвентэд хамруулах боломж
  • Компанийн дотоод үйл ажиллагаа, сургалт, спорт заал

Та уг ажлын байрыг сонирхож байна уу?

CV загварын дагуу мэдээллээ бөглөн доорх цахим хаяг руу илгээгээрэй.

info@nubisoft.mn

Бидэнтэй нэгдээрэй

Таныг мэргэжлийн хамт олон, сурч хөгжих боломж,  орчин үеийн ажиллах орчин хүлээж байна.